Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2018 онд "25" дугаар суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагад орохдоо "Н.Алтанхуяг өөрөө огцрох гээд над дээр бичиг бариад орж ирж байсан" хэмээсэн байдаг.
Тэгвэл уг асуултад өчигдөр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хариулт өглөө. Тэрбээр NTV телевизийн "Лхагвын тойм" ярилцлагад "Элбэгээ намайг "Н.Алтанхуяг өөрөө орж ирээд намайг огцруулаад өгөөч" гэсэн гээд ярихаар нь би шүүхэд өгөөд заргаа авчихсан шүү дээ. Ц.Элбэгдоржийг худлаа ярьсан гэдгийг нь шүүх нотолсон. Энүүхэндээ гэж хэлэхэд, би дөрвөн жил яралзтал сайхан ажил хийе л гэж бодож байсан юм" гэсэн юм.
Н.Алтанхуяг: Элбэгээ намайг "Н.Алтанхуяг өөрөө орж ирээд намайг огцруулаад өгөөч" гэсэн гээд ярихаар нь би шүүхэд өгөөд заргаа авчихсан шүү дээ ‼️‼️
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) January 19, 2024
Ц.Элбэгдоржийг худлаа ярьсан гэдгийг нь шүүх нотолсон. Энүүхэндээ гэж хэлэхэд, би дөрвөн жил яралзтал сайхан ажил хийе л гэж бодож… pic.twitter.com/b38zxQotEr