Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрчүүд ирээгүй тул З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал дахин хойшиллоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өнөөдөр /2024.01.19/ 13:30 хүртэл хойшилсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл шүүх хурал гэрчүүд ирээгүй шалтгаанаар дахин хойшилжээ. Тодруулбал, Шүүх хуралд нийт таван гэрч ирэх ёстойгоос нэг гэрч буюу н.Батболд ганцаараа ирсэн байна.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Soril.eec.mn өөрийн үнэлгээний системийг эцэг, эх асран хамгаалагчид ашиглах боломжтой
Soril.eec.mn өөрийн үнэлгээний системийг эцэг, эх асран хамгаалагчид ашиглах боломжтой
 
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.