Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 24-нөөс хойш олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын 2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа өнгөрсөн долоо хоногт /2024.01.08/ 23:59 цагт хаагдсан. Тус өдөрт багтаж системд бүртгүүлсэн баримтуудын буцаан олголтын урамшуулал авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

НӨАТ-ын буцаан олголт ирэх долоо хоногоос олгож эхлэх бөгөөд иргэд буцаан олголтын мөнгөө авахгүйгээр системээр албан татваруудаа төлөх боломжтой байна.

Иргэдийн хувьд 2023 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.

Татварын албанаас өгч байгаа мэдээллээр ирэх долоо хоног буюу энэ сарын 24-нөөс хойш буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ гэлээ.

Д.Отгонжаргал: Нийтийн тээврийн тарифтай холбоотой асуудал хараахан шийдэгдээгүй байгаа. НИТХ-аар орж шийдэгдэнэ
Д.Отгонжаргал: Нийтийн тээврийн тарифтай холбоотой асуудал хараахан шийдэгдээгүй байгаа. НИТХ-аар орж шийдэгдэнэ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.