Энэ бямба гарагаас эхлэн нийтийн тээврийн автобусууд шинэ чиглэл, маршрутаар иргэдэд үйлчлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор автобусны чиглэл хардаг "Ub smart bus" аппликейшнийг хэрэглээнээс халах талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас шинэ аппликейшний талаарх тодруулга мэдээлэл авахад "Автобусны буудал шалгадаг шинэ аппликейшнийг одоогоор судалж байна. Тиймээс энэ хагассайн өдөр гэхэд хуучин Ub smart bus аппликейшн дээр автобусны шинэ маршрут, мэдээлэл гарч ирнэ. Мөн шинэ аппликейшн хэрэглээнд нэвтэртэл хуучин аппликейшнээ хэрэглэнэ" гэх мэдээллийг өглөө.