Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой“ компани 5,2 сая тонн нүүрс алдсан гэчхээд өнөөдрийг хүртэл байдаг л зүйл мэт яах нь тодорхойгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Нүүрсний хулгайгаар "Эрдэнэс Тавантолгой" компани 5,2 сая тонн буюу өнөөдрийн ханшаар 750-800 сая долларын нүүрс алдсан. Гэтэл одоог хүртэл таг, ийм зүйл байдаг л мэт байсаар байна. Цаашид компанийн зүгээс ядаж жилд нэг удаа иргэд олон нийтэд тайлангаа ил тод танилцуулдаг болох ёстой. Иргэд хувьцаа эзэмшигч тул компани хэр хэмжээний нүүрс зарсан, ямар ашигтай ажилласан гэдгийг мэдэх эрхтэй. Нөгөө талд төрийн мэдлийн хувьцаанд оногдох ногдол ашиг хуулиараа Ирээдүйн өв сан, төсөв рүү гээ шууд ордог баймаар байна.

Түүнийг УИХ яаж зарцуулах, ямар хөрөнгө оруулалт хийхээ ч танилцуулдаг, тайлагнадаг байх хэрэгтэй. Ингэж байж энэ компанид нүүрлэсэн нүүрсний хулгай зогсоно, хяналт сайжирна, ил тод нээлттэй болно. Тэгээд жил бүр иргэдийн хувьцааны ногдол ашгийг олгодог болсноор иргэд хувьцаа эзэмшигч гэдэг ойлголт жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэх юм" гэлээ.

Ж.Бат-Эрдэнэ: 1072 хувьцааны ногдол ашгийг нүдээ аниад өгчих, дараа нь юу болохыг хар
Ж.Бат-Эрдэнэ: 1072 хувьцааны ногдол ашгийг нүдээ аниад өгчих, дараа нь юу болохыг хар
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.