Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ү.Амарбат: “Бүсчилсэн хөгжлийн форум“-ыг ирэх хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 30 секунд

“Бүсчилсэн хөгжлийн форум-2024” зохион байгуулах тухай Засгийн газар, Монголын Эдийн засгийн форумын ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат,

"2024 онд УИХ-ын сонгууль болно. Монгол Улс цаашдаа хөгжлийн 6 бүсчлэлтэйгээр хөгжих нь зүйтэй байна. Үүнийг сонгуулийн тойрогтой уялдуулж байгаатай холбоотойгоор улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрүүд бүс рүү чиглэнэ. Цаашид бүсээс сонгогдож буй парламентын гишүүд бүсийн бодлого барьж аливаа бодлого шийдвэрийг гаргах агуулга руу явж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд ЭЗХЯ дээр бүс нутгуудыг яаж хөгжих талаар эдийн засгийн тооцооллууд гарсан.

Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Монголын эдийн засгийн форум хамтран ирэх хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд "Монголын хөгжлийн форум"-ын хүрээнд "Бүсчилсэн эдийн засгийн форум"-ыг зохион байгуулахаар болсон" хэмээлээ.

Ташрамд дуулгахад, Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Япон Улсад 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Япон Улсад 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.