Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Алтан хан буриад зон” тоглолтын талаар мэдээлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 3 секунд

Нэгдүгээр сарын 12-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11.00 цагт: УЦУОШГ-т: БОАЖЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлаар Мазаалайн олон улсын наадам болон мөсөн хотхоны талаар мэдээлнэ. Мөн 1-4-р сард болох өвлийн аялал жуулчлалын үндэсний болон олон улсын эвент үйл ажиллагааг танилцуулна. Утас: 8803-8882.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэний зориг-ногоон нам (ИЗНН)-аас мэдээлэл хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 цагт: “Алтан хан буриад зон” тоглолтын талаар мэдээлнэ.

12.30 цагт: АН-ын гишүүд Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, эсрэг байр суурьтай байгаа Х.Баттулга, Лу.Гантөмөр тэргүүтэй хүмүүсийг АН-ын удирдлагаас огцруулах талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

13.00 цагт: "Могул" тауэрт: “Шинэ” намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт: ОБЕГ-т: УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Монгол Улсад суугаа гадаад улс орны ЭСЯ болон олон улсын байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах уулзалт зохион байгуулна. Утас:86150069

14.00 цагт: Монголын Архитекторуудын эвлэлийн ордонд: Архитектор Б.Адьяагийн “Монголын үндэсний архитектурын дурсгал судлал” номын нээлт болж, номын дээжийг Монголын Архитекторуудын эвлэлийн номын санд гардуулна.

-Монголын уран зургийн галерейд: "Монголын сайхан бичигтэн-2023“ олон улсын уралдааны үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн 1-р сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

-Үндэсний төв номын санд: “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” болон “Тулгар сурвалж, бичиг ном судар, гэрэл зургийн үзэсгэлэн 2 дугаар сарын 23 хүртэл үргэлжлэн гарч байна.

Л.Бат-Оргил: Маргааш учирч болох аюулт байдлаас нэг хүнийг ч гэсэн сэргийлэхийг хүсэж, УСХ-ийг сонгосон
Л.Бат-Оргил: Маргааш учирч болох аюулт байдлаас нэг хүнийг ч гэсэн сэргийлэхийг хүсэж, УСХ-ийг сонгосон
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.