Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жой Монголиа Трэйвэл ХХК-ийнхан Ганвон муж , Сөүл, Инчон хотуудыг багтаасан визгүй аяллаа амжилттай зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 50 секунд

Жой Монголиа Трэйвэл ХХК 2023 оны арванхоёрдугаар сарын 15-19-нд 4 шөнө, 5 өдрийн Ганвон муж, Сөүл, Инчон хотуудыг багтаасан аяллын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд иржээ. Тус компани нь БНСУ-ын Төрийн өмчит аялал жуулчлалын корпорацтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2022 онд БНСУ-ын Янян ОУНБ-аар Монголчуудыг визгүй аялуулах тусгай зөвшөөрөлтэй аяллын компанийн нэгээр шалгарсан билээ.

Аяллын хугацаанд тус компаниар үйлчлүүлсэн аялагчид визгүй аяллын журмыг сайтар даган мөрдөж бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо хүрэлцэн ирснээр хариуцлагатай аяллын үлгэр жишээ болж чадсан байна.

Тэд олон улсын Янгжи эмнэлгийн эрүүл мэндийн шинжилгээний төвтэй хамтарч, хөнгөлөлттэй үнээр зөвхөн Монголчууддаа зориулан бүтэн биеийн багц шинжилгээ, генетикийн шинжилгээг хийлгэх боломжийг олгожээ.

Аяллын талаар Жой Монголиа Трэйвэл ХХК-ын гүйцэтгэх захирал Б.Ариунжаргал, “Цаашид бид энэхүү амжилтаа батлан Янян визгүй аяллыг зарлаж, илүү хүртээмжтэй, үр дүнтэй аяллыг зохион байгуулахаар зорин ажиллах болно. Энэ удаагийн Янян визгүй аяллын тусгай зөвшөөрөлтэй Монгол 4 компанийн жуулчдыг хүлээн авч гүйцэтгэсэн Ганвон мужийн итгэмжлэгдсэн EHOO LTS аяллын компанийн гүйцэтгэх захирал Пак Хён Гён болон ажлын хамт олон, аяллын хөтөч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн онцолсон байна.

Жой Монголиа Трэйвэл ХХК-ийн визгүй аялалд хамрагдахын давуу тал:

  • Аялалд бүртгүүлэх захиргааны үйл явц хурдан
  • Захиалгат нислэг тул групп жуулчдын аяллын үнэ зах зээлийн үнээс хямд
  • Богино хугацаанд олон хот, аяллын үзвэр үйлчилгээг хүртэх боломж
  • Хаана ч байхгүй хямдралтай бүтэн биеийн багц шинжилгээ, генетикийн шинжилгээ

Аяллын хөтөлбөрт дараах зүйлс багтсан:

  • 4 одтой зочид буудал
  • Бүх өдрүүдэд жуулчдад зориулсан аяллын автобус
  • Мэргэжлийн хөтөч, орчуулагч
  • Солонгосын хамгийн өндөр цамхаг болох 555м өндөр 123 давхар Lotte World Tower
  • Солонгос үндэсний хувцастай Гёнбүг хааны ордноор аялах
  • Солонгосын үндэсний сууц болох Бүгчун хануг тосгон
  • Татваргүй барааны дэлгүүр
  • Эмнэлгийн иж бүрэн үйлчилгээ
  • Жүмүнжин далайн эрэг /BTS bus Stop/
  • Өвлийн хайрын дуу киноны зураг авалт хийсэн Нами арлын усан онгоцтой аялал
  • Инчоны Cruise аялал
  • China Town
  • Солонгосын үндэсний онцлог бүхий хоол

ЭМДЕГ:  Худалдааны нэршлийн 621 эмийг ЭМД-аар хөнгөлүүлэх боломжтой
ЭМДЕГ: Худалдааны нэршлийн 621 эмийг ЭМД-аар хөнгөлүүлэх боломжтой
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц