Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ах нарыг өөр аймаг, дүүрэгт ШИНЭ ХҮН болгож, сонгуулийн дараа засагт багтаах ТОМСГОСОН ТОЙРОГ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 49 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Тойргийг бүсчил томруулах асуудлыг эрх баригчид хөндөж, улмаар улс төрийн төрийн намуудтай энэ асуудлыг зөвшилцөх ажиллагаа үргэлжилж байна. ХҮН намынхан тойргийг томруулж, бүсчилсэн байдлаар хөгжлийн зураглалаа гаргах нь зүйтэй гэж үзэж буй. Харин Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр гадагшаа явсан байсан тул энэ асуудлаар шийдвэр гаргаагүй. Өнөө маргаашдаа улс төрийн зөвлөлөө хуралдуулж тойргийн асуудлаар байр сууриа нэгтгэхээр бэлтгэж буй.

Тэгвэл яг энэ үед тойрог томсгохтой холбоотой зарим давуу болон сул талуудыг танилцуулахаас гадна үүний цаана ямар улс төрийн нүүдэл өрнөж буй талаар товчхон өгүүлье. Мэдээж тойрог томруулах нь төсвийн үр ашигтай зарцуулалтад маш их хэрэгтэй. Хөгжлийн бодлогыг бүсчилж ярих боломж үүсэхээс гадна жалга довны гэгдэх улс төрийн бууруулах нь ач холбогдолтой. Мөн өнгөрсөн хугацаанд мажоратор тойргийн хүчинд аймаг, дүүрэгт шинэ цагийн феодал болтлоо дархлагдсан улстөрчдийн эрх мэдлийг задлахад тус болно. Өөрөөр хэлбэл, аймгийн улс төрийн томилгоо, төсөв санхүүгийн бүхий л эрх мэдлийг дангаараа хэрэгжүүлж ирсэн тухайн тойргийн лидер улстөрчийн нөлөөг бууруулна гэсэн үг юм. Харин үүний цаана хэд хэдэн сул талууд бий.

Жишээлбэл, сонгогч саналаа өгөхдөө багагүй цаг хугацаа зарцуулна. Энэ нь сонгуулийн ирцэд нөлөөлөх аюултай бөгөөд хүчингүй саналын хуудас олон гарах эрсдэлтэй. Үүнээс гадна жижиг намуудад болон бие даагчдад тойрог томрох нь сонгуульд амжилттай оролцох боломжийг нь хаах болно. Мөн нийгмийн бүлгүүд, эмэгтэйчүүд, залуучууд тойргоос сонгогдох байдал эрс буурна. Учир нь том тойрог нь улс орны хэмжээний лидер улстөрчид буюу танигдсан кандидатуудын хооронд өрнөдөг “тоглоом” юм. Дээр нь мөнгөний сонгуулийг улам бүр эрчимжүүлж аль болох мөнгө, санхүүтэй хүмүүсийн хооронд гол өрсөлдөөнийг өрнүүлж, тэдэнд боломж олгох нөхцөл байдал үүсэх сул талтай. Өөрөөр хэлбэл, сайн муу олон асуудлыг бид харьцуулж тойргийн зургаа гаргах нь шаардлага тулгарлаа. Хамгийн чухал нь тойргийн зургаа яаж ч гаргасан бай тогтвортой 2-3 удаа ашиглах нь явдал юм.

Тэгвэл эрх баригчдын зүгээс, бүр нарийвчилбал хоёроос дээш сонгогдсон гишүүдийн зүгээс эрчимтэй лобби хийж буй том тойргийн цаадах улс төрийг одоо ярьцгаая. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тойргийг бүсчилж томруулах санаа нь сүүлийн судалгаатай холбоотой гэх мэдээлэл байна. Тус судалгаанд МАН-ын нэр хүнд нийслэлд тун базаахгүй гарсан. Орон нутагт хэвийн байсан бөгөөд иргэдийн өгсөн хамгийн сонирхолтой хариулт нь улс төрд ШИНЭ ХҮН сонгоно гэдэг агуулга байжээ. Тиймээс Ардын намын ах нар давхар нүүдэл хийхээр шийдсэн бололтой. Тодруулбал, олон жилийн турш аймаг орон нутагтаа явсан лидер улстөрчид хуучин тойрогтоо яаж ийгээд саналаа авчихна. Дээр нь сонгогчид яг цагаа тулахаар “таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр нь зүгээр” гэсэн байдлаар жалга довны үзлээ гаргах магадлалтай. Харин бүсчилсэн тойргийнхоо нөгөө хоёр аймагт улс төрд олон жил явчихсан 2-3 удаа УИХ-д сонгогдчихсон улстөрчид ШИНЭ КАНДИДАТЫН дүрээр очих болно. Өөрөөр хэлбэл, өөр аймгуудад иргэдийн хүсээд байгаа шинэ хүн нь байх болно. Энэ бол эхний заль мэх. Ах нар үүнээс гадна бүр холын нүүдлийг харж тоглож буй нь гайхалтай. Тодруулбал, тойргийг бүсчилж томруулснаар сонгогдох магадлал нь буурсан шинэ залуучуудыг жагсаалтад бичих болно. Хэрвээ сонгуульд МАН-ынхан ялалт байгуулбал Засгийн газраа байгуулах эрх үүснэ. Энэ үед улс төрд туршлагатай, салбараа мэддэг, улс төрийн “бяртай” хүмүүсийг сайдаар тавих нөхцөлийг тулгана. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар орж ирсэн гишүүдэд сайдын эсвэл байнгын хорооны даргын суудал олдохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ардын намын ах нар нэг сумаар хоёр туулайг хэвтүүлэхээр төлөвлөжээ.

МАН-ын залуу дарга нарын хувьд эхний гол зорилго нь сонгуульд ялалт байгуулах учраас уг асуудлыг дэмжиж байгаа юм. Тэгээд ч 126 гишүүнтэй парламентаас байгуулагдах Засгийн газрын гишүүд 100 хувь “давхар дээлтэй” байх тул аль болох улс төрийн “бяртай”, салбартаа лидер болсон ах нарыг засагтаа илүү татах нь ач холбогдолтой буй за.

Ийнхүү ойрын үед эрчимтэй яригдаж бүсчилсэн том тойргийн цаана улс төр ингэж өрнөж байна. Давуу болон сул талуудыг нь дүгнэж цэгнэх шаардлагатай байна. Асуудлыг голыг өнөө, маргаашдаа багтаж АН-ынхан шийднэ.

Г.Лхагвадорж

Д.Тогтохсүрэн: Эх орноо бодож томсгосон тойргоор явах нь зөв
Д.Тогтохсүрэн: Эх орноо бодож томсгосон тойргоор явах нь зөв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.