Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн осол гарч, хоёр хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ Суудлын 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас барсан тухай дуудлага өчигдөр /2023.12.03/ 17:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд хоёр зорчигчтой явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очиж авчээ.

Харамсалтай нь “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г /54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн хоёр, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын нэг автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн.

МЕТРО ХОТ: Гарцгүй газраар тааваараа “бэлчигчид“ жолооч нарын “толгойны өвчин“ болж байна
МЕТРО ХОТ: Гарцгүй газраар тааваараа “бэлчигчид“ жолооч нарын “толгойны өвчин“ болж байна
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.