УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Олонх, цөөнхөөр хуваагдсан, орлого зарлага тойрсон хий хоосон ПОПУЛИСТ талцлаа хойш нь тавьж, ард түмнийхээ амьдралыг нэн түрүүнд бодох цаг үе гэдгийг намын бүлэг, гишүүдэд сануулъя.
Төсвийн төсөл аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй шалтгаанаар Үндсэн хуульд заасан ЗГ-ын бүрэн эрхийг хязгаарлах хууль Монголд байхгүй. Бүрдэл хангагдсан хуулийн төслийг буцаах эрх УИХ-ын даргад ч, хэнд ч байхгүй.
Улсын төсвийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх нь ЗГ-ын бүрэн эрх. Үүнийг ард түмний нэрийн өмнөөс хэлэлцэж, батлах эсэхээ шийдэх нь УИХ-ын ОНЦГОЙ БҮРЭН ЭРХ" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!