Шатахуун ачсан машин шатсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Олон нийтийн цахим сүлжээнд Дундговь аймагт түлш тээврийн том оврын машин шатаж буй дүрс, бичлэг цацагдсан.
Энэ нь Дундговь аймгийн Дэрэн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О-ын түлш тээврийн автомашины чиргүүлийн дугуй шатаж, өөрсдөө цаг алдалгүй унтрааж амжсан байна. Жолоочийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, тээврийн хэрэгсэлд ноцтой хохиролгүй, цахим сүлжээнд хуучин бичлэг тавигдсан" гэв.