Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: Тээвэрлэлт хийх боломжгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч 3.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнд хийсэн аудитын дүгнэлтэд дурдсан ноцтой зөрчлүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Тодруулбал, аудитын дүгнэлтэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг 2018 онд 2,8 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээгээр 1.3 их наяд тэрбум төгрөгөөр буюу дахин бага хөрөнгө шаардагдах тооцоолол хийж хэрэгжүүлсэн. Гэвч дамжин өнгөрөх Зүүнбаян өртөөний тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлээгүйгээс төлөвлөсөн хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй, тээвэрлэлт хийх хөдлөх бүрэлдэхүүн хүрэлцээгүй төмөр зам болсон хэмээн дүгнэжээ.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг анх 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол 3,6 их наяд буюу 3.8 дахин их хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч хил холболтын төмөр замын ажил эхлэлийн шатандаа явагдаж байгаагаас одоогоор хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй төмөр зам болсон байгааг аудит онцолжээ.

326 дугаар ангид цэргээ зодож аминд нь хүрсэн байлдагчид 14 жилийн хорих ял оноожээ
326 дугаар ангид цэргээ зодож аминд нь хүрсэн байлдагчид 14 жилийн хорих ял оноожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд