Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар RFID системтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм илт зөрчдөг, эргээд хариуцлага хүлээдэггүй, торгуулиа төлдөггүй жолооч нар нэмэгдсэн.
Зөвхөн энэ оны 08 дугаар сарын 01-ний байдлаар л гэхэд 460 000 гаруй жолооч торгуулснаас 76 хувь нь төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцсоор л байна.
Зорчилт хөдөлгөөний хяналт, бүртгэлийн систем /RFID/-ийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний танхайрлыг хянах, бууруулах боломжтой болно" гэв.