Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар энэ намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх бөгөөд хуулийн төсөлд Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг оруулна хэмээн мэдээлжээ. Тодруулбал,
"Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 01-ний байдлаар:
- Авто ослоор 228 хүүхэд амиа алдсан байна.
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо 151,212 тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ. Сүүлийн гурван жилийн хугацаан дахь зөвхөн согтуугаар машин барьсан жолооч нарын танхайрлыг авч үзэхэд ийм тоо гарч байгаа юм.
Удахгүй нээгдэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна" гэжээ.