Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Урд шөнө “Хүннү молл” -ын урд байрлах гэрлэн дохиог буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар олон нийтийн шүүмжлэл дагуулаад байсан “Хүннү молл” -ын урд байрлах гэрлэн дохиог урд шөнө шилжүүлэн өөр байршилд суулгасан талаар өөрийн албан ёсны цахим хаягаараа мэдээлжээ.

Тэрбээр "Урд шөнө “Хүннү молл” -ын урд байрлах гэрлэн дохиог хариуцсан ажилтнууд нь буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгалаа. Явган зорчигчид шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар нэвтэрнэ.

Энэ нүхэн гарцын доторх заслын ажлыг долоо хоногийн хугацаанд дуусгана.

Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдал хангагдаж, Яармаг орчмын зорчилт хөдөлгөөний урсгалын эрчим сайжрах юм" гэв.

Ж.Сүхбаатар: Залуусын хандлага дэвшилтэт байвал улс орон сэргэн мандана
Ж.Сүхбаатар: Залуусын хандлага дэвшилтэт байвал улс орон сэргэн мандана
 
Ц.Туваан: Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталбал хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэлж шийдвэрлэнэ
Ц.Туваан: Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталбал хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэлж шийдвэрлэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.