Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Иргэдийн бухимдал шүүмжлэлийн цаана “ажил явахгүй байна“ гэсэн санаа байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Яриад л байна. Юм хийгээч гэдэг. Гэхдээ ярилцаж, зөвлөлдөхгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэж байхгүй. Уг үндсээр нь шийднэ гэвэл бэлтгэл, судалгаа, төлөвлөлт, гүйцэтгэлд хугацаа ордог. Гол нь ойлголцол байгаа юм. Сонсголыг явуулахдаа хэдэн гишүүд аль эсвэл мэргэжлийн хүмүүс юм хэлээд зогсохгүйгээр олон нийтийн оролцоог хангах нь зөв байх. Иргэдийн бухимдал шүүмжлэлийн цаана "ажил явахгүй байна" гэсэн санаа байна. УИХ дээр хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол явагдана. Хяналтын сонсголын гол зорилго нь энэ чиглэлд хууль эрх зүйн орчин нь ямар байгаа юм бэ, бодит ажлууд, ойлголт нэгдмэл байна уу гэдгийг харах хэрэгтэй. Бидний нэгдэж байгаа асуудлыг тодорхой болгомоор юм билээ" гэв.

Ж.Сүхбаатар: 2011 онд баталсан УИХ-ын сонгуулийн хуулиар сонгогчийн бүртгэл, иргэний бүртгэл гэсэн тусдаа явдаг байсан тогтолцоог нэг болгосон юм
Ж.Сүхбаатар: 2011 онд баталсан УИХ-ын сонгуулийн хуулиар сонгогчийн бүртгэл, иргэний бүртгэл гэсэн тусдаа явдаг байсан тогтолцоог нэг болгосон юм
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд