Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“135 автобусны арлын дугаар, оныг засварлан бүртгүүлж, улсын төсвөөс санхүүжилт авсан “Эрдэм транс“ компанийн гүйцэтгэх захирлыг цагдан хорьсон“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Ногоон автобусаас гадна "Эрдэм транс" компани оруулж ирсэн автобусныхаа насжилтыг уртасгасан зөрчил илэрчээ. Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад, ""Эрдэм транс" компани импортлон оруулж ирсэн "Hyundai" маркийн автобусныхаа насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, оныг засварлан бүртгүүлж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан, "Эрдэм транс" компанийн гүйцэтгэх захирал Я.Эрдэнэбилэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэлээ.

Архангай аймгийн Дагиналтай нуурын усанд осолдсон 38 настай эрэгтэйг эрэн хайж байна
Архангай аймгийн Дагиналтай нуурын усанд осолдсон 38 настай эрэгтэйг эрэн хайж байна
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.