Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: “DAEWOO” корпорацийн холбогдох хүмүүсийг шалгаж, тус улсын ЭСЯ-нд мэдэгдэн мэдүүлэг авах ажиллагаа явуулж байна

Ангилал
 Хууль эрх зүй АТГ-ААС АСУУЯ
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ногоон автобусны мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар АТГ-аас мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр, АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийтийн холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар, дөрвөн хүний 5 обьектод нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Одоогоор уг дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчилсан байна.

Мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг цаашид үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзээд холбогдох саналыг гаргасан. Прокурорын байгууллагаас саналыг үндэслэлтэй гэж үзвэл цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхийн байгууллагаас шийддэг" гэлээ.

Мөн тэрбээр "БНСУ-ын "DAEWOO" корпорацийн холбогдох хүмүүсийг шалгаж байгаа. Тухайн улсын элчин сайдын яаманд мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагаануудыг явуулж байна" гэлээ.

С.Баярцогт: Герман руу МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Д.Тогтохсүрэн, АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, С.Баяр болон би явсан
С.Баярцогт: Герман руу МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Д.Тогтохсүрэн, АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, С.Баяр болон би явсан
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.