Монгол Улсад автобус нийлүүлсэн БНСУ-ын "Daewoo" корпорацийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Монголын сошиал хуудсаар цацагдаж буй мэдээллүүд худал гэлээ. Ингэхдээ "Манай Daewoo корпораци нь олон улсад охин компани ихтэй. Ингэхдээ Казакстаны Daewoo компани нь Монгол руу энэ автобусыг хямд нийлүүлж чадна гэх мэдээлэл байсан. Энэ нь байж боломгүй зүйл. Учир нь манай компани дээрээсээ бүх зүйлээ хариуцаж явдаг. Шат дараалалтай. Гэтэл яаж Казакстаны салбар нь төв салбартайгаа харьцахгүй Монгол руу автобус оруулах вэ дээ. Энэ бол боломжгүй зүйл.
Манай компани загвар дээрээ ажилладаг байж магадгүй. Манайх бол чанарт анхаардаг. Анх хараад загвар нь таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ 3-5 жилийн дараа чанарыг нь мэдрэх байх.
Бид алдаатай автобусуудаа авч шинэчлэнэ.
Энэ олон хуурамч мэдээллийг боловсруулсан хүмүүсийг БНСУ-ын Элчин сайдын яамаараа дамжуулан шүүхэд дуудна" гэлээ.