Сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын парк шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирсэн БНСУ-ын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой мэдээлэл, хардлагууд ихээр гарч буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадуламын зүгээс "Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж ирүүлсний дагуу Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах ажиллагааг хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Олон иргэдийн амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас ийм зохион байгуулалтын хийсэн. Яагаад гэвэл өдөрт Улаанбаатар хотод нийтийн тээврээр 500-700 мянган иргэн зорчдог. Сүүлийн нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан. Азаар хүний амь нас эрсдээгүй хэдий ч 14 жилийн хугацаанд парк шинэчлэл хийгээгүй салбарт дахиад автобус шатах, хүний амь нас эрсдэх вий гэсэн үүднээс Тагнуулын байгууллагаас зөвлөмж ирүүлсэн" гэв.