Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Хятадын найрамдлын өдрүүд эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Есдүгээр сарын 25-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна

10.00 цагт: Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд: “Монгол-Хятадын найрамдлын өдрүүд”-ийн нээлт болно. Нээлтэд БНХАУ-ын Төвдийн Өөртөө засах орон, Ляонин мужийн удирдлага, төлөөлөл оролцоно.

10.00 цагт: “Корпорейт конвеншн” төвд: АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган болно. Утас: 9922-1368, 9100-0017.

11.40 цагт: “Уран ган” цогцолборын “UG Arena”-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ. Утас: 99856151

12.00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: МУГЖ дуучин С.Жавхлангийн “Дулаанхан намар” тоглолтын талаар мэдээлнэ.
13.00-18.00 цагт: МҮХАҮТ-д: МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Худалдааг дэмжих хороо хамтран “Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт” зохион байгуулна. Утас: 9956-4544.

15.30 цагт: МУИС-д: МУИС, Азийн сан хамтран Монгол Улсад анх удаа Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 9458-2204.

-Ховд аймагт “Жангар” цайны зам"- өв соёлын наадам эхэлж байна.

-Эм зүйч, эм ханган нийлүүлэгчдийн "Фарма-2023" зөвлөгөөн болно.

Өнөөдөр “Дэлхийн эм зүйчдийн өдөр“ тохиож байна
Өнөөдөр “Дэлхийн эм зүйчдийн өдөр“ тохиож байна
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.