Хотын дарга Д. Сумъяабазар Нийслэлтэй холбоотой цаг үеийн асуудал, агаарын бохирдлыг бууруулах талаар шинжлэх ухаан дээр үндэслэсэн мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө.
Тэрбээр,
"Улаанбаатар хотын иргэдэд үйлчлэх ганцхан тээврийн хэрэгсэл байдаг. Тэр нь з автобус. Манайд таксины соёл алга байна. Банк болон банк бус байгууллагууд нийслэлийн машины эрчмийг нэмэгдүүлж байна. Нэг хүн приус машиныг хоёр сая төгрөгөөр авч байна. Гэвч үгүйсгэх арга байхгүй. Үүнийг хүрэлцэхгүй байгаа арга ядсан төсөв чинь дийлэхгүй байна. Хаанаа ч авахгүй байна. Нийтийн тээвэр дээр хүмүүс янз бүрийн шүүмжлэл хэлж байна. Би НИТХ-ын төлөөлөгч нарт анх улс төржихгүй, монголчуудын өмнө хийж бүтээх ажлаа л хийнэ гэдэг үгийг л хэлсэн. Тиймээс надтай хамтарч ажиллаач ээ гэдэг хүсэлтийг ХҮН нам болон Ардчилсан намынханд тавьсан. Харамсалтай нь эд нар улс төржөөд байна.
Анх хотын дарга болоход нийтийн тээврийн ихэнх нь хуучирсан байсан. 10 жил ашиглаад л хөдөлгөөнд оролцож болохгүй тээврийн хэрэгсэл болдог. Тэр үед мөнгө хүрэлцэхгүй байсан. Санхүүгийн эх үүсвэр шийдэгдээгүй байсан. Яагаад 30 жилийн хугацаанд хотын төлөвлөлтийг зөв хийгээгүй, яагаад хууль зөрчиж байгаа юм, яагаад шүүхтэй хуйвалдаж байгаа юм. Энэ бүх зүйлийн ард авлигал байгаа гэж би харж байгаа шүү" гэв.