Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогын шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр, "Монголбанкны мөнгөний бодлогын хороо энэ сарын 13-15-нд хуралдсан. Хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөвийг харгалзаж үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Үүнд, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад муудаж, тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Гадаад эдийн засгийн өсөлт энэ онд саарах төдийгүй ирэх онд ч сэргэхээргүй төлөв ажиглагдаж байгаа гэх мэт олон шалтгаан нөлөөлсөн гэлээ.