Монгол Улс энэ сарын 11-17-нд 1,62 сая тонн нүүрс нийлүүлжээ. Улмаар 2023 он гарснаас хойш 39,09 тонн бүтээгдэхүүн экспорлоод буйг салбарын яамнаас мэдээлэв. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхнээс хоёр нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Мөн 2023 оны эхээс хойш 966,3 мянган тонн зэсийн баяжмал борлуулсан нь 39 хувиар өссөн дүн боллоо. Төвбанк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 9,66 тонн алт худалдан авчээ.
Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар 166мянга 703 тонн шатахууны нөөцтэй байсныг УУХҮЯ-наас мөн мэдээллээ. Манай Улс 2023 он гарснаас хойш 1,56 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.