Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЯ: Хүчтэй шуурганы улмаас гэмтсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлаж, 45 мянган хэрэглэгчийг эрчим хүчинд холболоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнгөрөгч наймдугаар сарын 13-ны өдрийн 22:40 цагаас 23:10 цагийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын нутгаар хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд 110 кВ-ын Хархорин А, Хархорин Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар тулгуур (ПБ110-8 маркийн 5 ширхэг төмөр бетон) хугарч, 7 аймаг, 57 сумдын 45320 хэрэглэгч, 5256 аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүч хязгаарлагдсан.

110 кВ-ын Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэл устгах, сэргээн засварлах ажлыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 06:37 цагаас 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:34 цагийн хооронд "ЦДҮС" ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр 43 цагт амжилттай гүйцэтгэж, хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг төлөвлөсөн хугацаанаас өмнө цахилгаан эрчим хүчинд холболоо.

ОБЕГ: Гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй онцгойлон анхааруулж байна
ОБЕГ: Гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй онцгойлон анхааруулж байна
 
Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.