Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аагим халуун үргэлжлэх тул наршилтаас болгоомжилно уу

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 18 секунд

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +37...+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 радус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.

Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг маргааш 06.00 цагт нээнэ
Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг маргааш 06.00 цагт нээнэ
 
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.