Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИЙТИЙН ТЭЭВЭР: Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх замыг хаасантай холбогдуулан 7 чиглэлд өөрчлөлт орсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнөөс хязгаарлаж, засварын ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ наймдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийх юм.

Тиймээс авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан дараах долоон чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.

  • Ч:42Z “Сүлжмэл – Нарны гүүр - Зайсан”
  • Ч:45Z “Ган хийц – ХМК - Зайсан ”
  • Ч:52Z “3,4 дүгээр хороолол – Тэнгис кино театр - Зайсан”
  • Ч:55Z “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГА Бааз – Согоотын гудамж”
  • Ч:65Z “Зайсан – Офицеруудын ордон”
  • Ч:66Z “Зайсан – Цэцэг төв – 11 дүгээр хороолол”
  • Ч:72Z “Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж”

Нийтийн тээврийн хэрэгсэл дээрх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Мөн иргэд та бүхэн тухайн чиглэлийн мэдээллийг харахдаа "UB bus" аппликейшнээс “Z” тэмдэгтэйг харах боломжтой.

Чиглэл, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх замыг өнгөрсөн шөнөөс хааж, хучилт хийж эхэллээ
Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх замыг өнгөрсөн шөнөөс хааж, хучилт хийж эхэллээ
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.