Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Үерийн улмаас хохирсон ААН, айл өрхийн хохирлын үнэлгээг хийж байна. УОК-т танилцуулсны дараа хохирлын үнэлгээг авч хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа нар мэдээлэл хийлээ.

Хурандаа Т.Баярхүү “Нийслэл хотод хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан дагуу баригдсан аж ахуйн нэгж, айл өрхүүдэд учирсан хохирлыг сэргээн засах ажлыг хийж байна. Энэ хүрээнд холбогдох үнэлгээг хийж, Улсын онцгой комисст танилцуулна. Үүний дараа хохирлыг үнэлгээг авч хэлэлцэх асуудал үргэлжилнэ.

Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна. Харамсалтай нь он гарсаар өнөөдрийн байдлаар хоёр дүүрэг, 13 аймгийн 27 суманд усны ослын 32 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 37 хүн амь насаа алдсан бөгөөд 25 нь том хүн, 12 нь хүүхэд байна. Мөн Төв аймгийн Борнуур суманд нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг усны осол бүртгэгдэж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Усны осол ихэвчлэн анхаарал болгоомжгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, гарамгүй газраар гарах, хэт машин техниктээ найдаж эрсдэлтэй нөхцөл байдал руу орж байгаагаас шалтгаалан гарч байна” гэлээ.

Бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, бичлэг хийн цахим орчинд нийтэлсэн “JET” скүүтерийн компанийг 2 сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ
Бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, бичлэг хийн цахим орчинд нийтэлсэн “JET” скүүтерийн компанийг 2 сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд