Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, бичлэг хийн цахим орчинд нийтэлсэн “JET” скүүтерийн компанийг 2 сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

Бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, бичлэг хийн цахим орчинд нийтэлсэн “JET” скүүтерийн компанийг 2 сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр “JET” скүүтерийн компанийн ажилтан Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны дүрсний бичлэг хийх /1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгагдаж байсан юм.

Улмаар уг хуульд иргэнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Энэ дагуу тус компанийг 2 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Сануулахад, тухайн скүүтерийг гэртээ аваачсан эмэгтэйг бусдын эд зүйлийг орон байрандаа хадгалсан хэргээр хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой аж.

Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн скүүтерийг хаанаас авсныг нь тухайн эмэгтэйгээс тодруулж, мэдүүлэг авсны дараа харьяаллын дагуу шалгах юм байна.

ШУУД: Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даах хуулийн заалтыг хуульч О.Батхүү Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д өгч байна
ШУУД: Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даах хуулийн заалтыг хуульч О.Батхүү Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д өгч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд