Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЦА: Богд ууланд гадаадууд зулзган мод тайрч байшин барьж байна гэх мэдээлэл худал. АНУ-д амьдардаг иргэн өөрийн ажиллаж байгаа газрын орчныг бичсэн байна лээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд хандалт авах зорилгоор иргэн Борын Дашдэндэв нь өөрийн “Dashka Bor” гэх нэртэй цахим хаягнаас “Богд ууланд гадаадууд зулзаган мод тайрч байшин барьж байх юм, шэйр шэйр” гэх олон нийтийг төөрөгдүүлсэн бичлэгийг өөрийн цахим хуудсанд оруулсан байна.

Уг мэдээллийн дагуу тодруулахад тухайн иргэн нь Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг бөгөөд бичлэгийг өөрийн ажиллаж байгаа газрын орчин тойрныг оруулж, Богдхан ууланд биш болох нь тогтоогдсон.

Иймд иргэд та бүхэн худал мэдээлэлд төөрөгдөхгүй байх, олон нийтийн цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээ, мэдээлэл бичлэгийг нийтлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
 
АЙЛЧЛАЛ: Шадар сайд Т.Доржханд Япон Улсын ЗГХЭГ-ын дарга М.Кихара нартай уулзаж, эрчим хүч, банк санхүүгийн шинэ хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцож, бодит төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо