Маргаашаас эхлэн ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй. Тодруулбал, маргааш буюу есдүгээр сарын 1-нд 2026-2027 оны хичээлийн шинэ жил нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч наймдугаар сары 14-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарын хамтарсан тушаал гарч, ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар болсон билээ.
Энэхүү санаачилга нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах болон суралцагчийн дүн, үнэлгээ, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй буюу хувийн мэдээллийг хангах зорилготой аж.
Албаныханы зүгээс Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформ ашиглах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!