Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, маргааш буюу долоодугаар сарын 28-ны 23:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

БШУЯ: Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 68 сургуулийн 33 мянган сурагч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна
БШУЯ: Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 68 сургуулийн 33 мянган сурагч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.