Б.Одмандах эх орноо төлөөлөн “MEIKIN ASIA” ОУ-ын эстрад хөгжмийн наадамд оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын нэрийг олон улсын тайзнаа дуурсгахаар Улсын Филармонийн Морин хуур найрал хөгжмийн флейт хөгжимчин, дуучин Б.Одмандах Бүгд Найрамдах Киргиз Улсыг зорилоо.

Тэрээр Киргизийн үзэсгэлэнт Иссык-Куль нуурын хөвөөнд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Энэ жилийн наадам Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөрийн хүрээнд “Echo of Nomads” нэрийн дор, олон улсын этно-фестивалийн шинэ агуулга, тодотголтойгоор зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Наадам Кыргызын угсаатны адуу, морин спорт, угсаатны соёлын хөгжлийн улсын төвийн Бактуу-Долоноту ипподромын тайзнаа болж, Монгол, Киргиз, Казахстан, ОХУ, Турк, Куба, Мексик, Итали, АНУ, Испани, БНСУ зэрэг 20 орны 21 дуучин, уран бүтээлч оролцоно. Оролцогчид тус бүр хоёр бүтээлээрээ ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ
Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ
 
Н.Учралын Засгийн газар анхны төсвөө УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Н.Учралын Засгийн газар анхны төсвөө УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!