Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Баярсайхан: Чингүнжавын гудамжны замын хучилт хууларсан нь Бичил хорооллын хойноос орж ирж байгаа уулын усыг зайлуулах суваг ажилладаггүйтэй холбоотой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Өчигдрийн орсон борооноор Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны авто замын хучилт хууларсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Тэгвэл уг асуудалд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан тайлбар өгөв. Тэрбээр "Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны авто замын хучилтын нүхэн эвдрэл, ан цав, хагарал үүсэж, хучилтын тэгш байдал алдагдсан. Иймд авто замын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор ээлжит болон их засвар хийх зайлшгүй шаардлагатай байна. Энэ зам нь анх 1974 онд ашиглалтад орсон бөгөөд 2007 онд “Жэй Кэй Си” ХХК их засварын ажил хийж гүйцэтгэснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй.

Тус замын хучилт хууларч, үерийн усанд урсаж байгаа үндсэн шалтгаан нь Бичил хорооллын хойноос орж ирж байгаа уулын усыг зайлуулах суваг ажилладаггүйтэй холбоотой. Энэ жилдээ замыг нөхөн сэргээж, ирэх жилээс ус зайлуулах сувгийг хүчитгэхээс гадна зураг төслийг нь өөрчлөн, усыг баруун үерийн далан руу ордог байхаар голдирлыг нь тааруулахаар төлөвлөж байна" гэлээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 7 хоногийн дотор 10 том хүн, 3 хүүхэд амь насаа алджээ
Аюулт үзэгдэл, ослын улмаас 7 хоногийн дотор 10 том хүн, 3 хүүхэд амь насаа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд