Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шувуу“ ажиллагаагаар ирсэн Т.Бадамжунайг наадмын өмнө буюу энэ сарын 10-нд СУЛЛАЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн, шууд цагдан хорьсон байдаг.

Тэгвэл түүний өмгөөлөгч энэ сарын 7-нд цагдан хорих хүсэлтийг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх наадмын өмнө буюу энэ сарын 10-нд хэлэлцэж, "Мөрдөн байцаалтад саад учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна" хэмээн цагдан хорих арга хэмжээг өөрчилж, суллах шийдвэр гаргажээ. Харин Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан байна.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Дуучин Ч.Уранхолбоо: Ил задгай утаснуудыг далдалж, янзлах инженерүүд холбогдоорой. Хувиасаа төлбөр мөнгийг нь өгөөд аюулгүй болгоё
Дуучин Ч.Уранхолбоо: Ил задгай утаснуудыг далдалж, янзлах инженерүүд холбогдоорой. Хувиасаа төлбөр мөнгийг нь өгөөд аюулгүй болгоё
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд