Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Ч.Уранхолбоо: Ил задгай утаснуудыг далдалж, янзлах инженерүүд холбогдоорой. Хувиасаа төлбөр мөнгийг нь өгөөд аюулгүй болгоё

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өчигдөр орсон борооны улмаас нэг хүн цахилгаан утсанд цохиулж гэмтсэн асуудал гарсан. Тэгвэл таны ойр орчимд ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй шон, тулгуур, хаалт, түгжээгүй щит, самбар байвал 70047004 дугаарын утсаар цаг алдалгүй мэдэгдээрэй гэж УБЦТС-аас мэдээлж буй.

Энэхүү дугаар нь Улаанбаатар цахилгаан түгээх станцын 24 цагийн ажиллагаатай утас юм.

Дуудлага өгсний дараа мэргэжлийн баг, ажилтныг очтол тухайн гэмтлийг засварлахгүй, хүүхэд, хүн санамсаргүй хүрч, шүргэхээс сэргийлэх юм байна.

Харин дуучин Ч.Уранхолбоо "Нэн тэргүүнд Улаанбаатар хотын цахилгааны энэ олон ил задгай утаснуудыг далдалж янзлаад аюулгүй болгох хэрэгтэй байна. Цахилгааны сайн инженерүүд байвал холбогдоорой. Хамаагүй ээ хувиасаа төлбөр мөнгийг нь гаргаад аюулгүй болгоё" гэжээ.

Ч.Өнөрсайхан: СХДЭМТ-ийн В1 давхарт орсон усыг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийгдэж байна
Ч.Өнөрсайхан: СХДЭМТ-ийн В1 давхарт орсон усыг цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийгдэж байна
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.