Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Манлай уяач П.Энхмөнх Хүй 7 худгаас эртний 2 эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгөн аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай зэргээ хулгайд алдсан. Тэрбээр энэ бүхнийг олж өгсөн хүнд 100 сая төгрөгийн шагналтай гэж байсан.
Мөн өнөөдөр "Ааваас минь өвлөн ирсэн энэ эмээл хазаар хоёрыг л бүрэн бүтэн олчих юмсан. Үлдсэн нь ч дүүрч. Олж өгсөн хүнд нь бүрэн тавилгатай 2 өрөө байр авч өгье. Та бүхэн олонд түгээж өгч тус болно уу" хэмээжээ.
Уг хэргийг СХД-т шалгаж байгаа аж.