Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханы хурдан шарга үрээ түрүүлсэн. Гэвч Дундговь аймгийн Луус сумаас улсын их баяр наадамд ирж уралдсан аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хар үрээг морь бариач хашсанаас түрүүлж чадаагүй хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл эл асуудалд ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан "Хурдан морьны салбар хороон дарга Ганхуягт бичлэг дахин нягталж өгнө үү гээд хүсэлтээ өгчихлөө. Технологи хөгжсөн өнөө үед морь бариач байх ёстой юу. Дүрэм журамаа эргэж хармаар л юм бн даа. Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байх аа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, хүлэг нь хурдан байг ээ" гэжээ.
З.Мэндсайхан: Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа. Түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байх аа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.