
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат: "Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Эхний нэг сарын хугацаанд тэд сургуульдаа дасан зохицох, бусад үйл ажиллагаагаа танин мэдэх чиглэлээр хичээллээд аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийнхээ дагуу хичээл орно. Энэ хичээлийн жилийн үндсэн зорилго нь суралцагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй боловсролыг явуулахад оршино. Гэрт ойр цэцэрлэг, сургууль хамгийн сайн сургууль байх зарчмыг баримталж 15 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх юм." гэлээ.
Мөн энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ. 2-12 дугаар ангийнхан хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ хичээллэнэ. Хичээлийн бус цагаар сурагчдын хөгжил хамгаалал, бүтээлч үйл ажиллагааны чиглэлийг тусад нь оруулж өгчээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!