БЗС-гаар шүгэл үлээсэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа мэдээлэл хийв. Тэрбээр "Энэ ажил Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд хийгдээгүй. Аль 2021 оноос хийгдсэн. БЗС-гийн үйл ажиллагаа нэлээн доголдолтой байгааг хэвлэлээр та бүхэн харж байгаа байх. Би 2021 оны арваннэгдүгээр сараас БЗС-нд ажилласан. Ингэхдээ шууд Гадаад, зээл тэтгэлгийн хэлтэст ажилласан. Улмаар энэ ажилд хяналт тавих үүргийнхээ дагуу л ажилласан. Олгож буй зээлийг хянах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах үүрэгтэй ажлын байранд ажилласан гэсэн үг. 2022 оны есдүгээр сар хүртэл ажилласан энэ хугацаанд БЗС-гийн гадаад зээл, тэтгэлгийн үйл ажиллагаа нэлээн доголдолтой байгаа талаар харьяа дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. ТБНД, хамтын ажиллагааны газрын дарга, хуулийн хэлтсийн дарга, БШУ-ны сайд, ЗГХЭГ-ын даргад хүртэл хандаж байсан.
Намайг хуулийн дагуу ажиллах хүртэл дэмжлэг үзүүлээч гэж хандаж байсан. Миний хөндсөн асуудал маш том. Улстөрийн мэдээлэлд ойр, нөлөө бүхий, эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн мэдээллийг хөндсөн. Тиймээс энэ асуудал маш том асуудал болж байна. Энэ бүх мэдээллийг ил болгохын тулд маш том бага ажилласан. Маш олон мэргэжилтнүүд өдөр шөнөгүй, хагас бүтэнсайнгүй сууж ажилласан байдаг. Ил гарч илэрхийлж байгаа нь л би юм шүү.
Журмаа бариад ажиллах нь хүндрэлтэй байсан. Шууд удирдлага, харьяа дээд байгууллага болох БШУЯ, мөн бусад субьектүүдээс харилцааны дарамт ирж байсан. Энэ асуудлыг битгий хөнд, наад зээл чинь чиний хармаанаас гарах гэж байгаа юм уу гэхчлэн төсвийн хөрөнгөд ингэж хандаж байгааг нь хараад нүдээ аниад өнгөрч чадаагүй.
Ажлаас халагдсныхаа дараа буюу 2022 оны есдүгээр сараас олон нийтэд хандаж эхэлсэн. Шүгэл үлээсэн ажил маань үр дүнд хүрч байгаад баяртай байна" гэлээ.
Мөн тэрбээр энэ үеэрээ Төрийн хамгаалалтад орох хүсэлтээ гаргалаа.