Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 2 секунд

23 дахь удаагийн Азийн Физик ийн олимпиадын дүн гарч хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан бөгөөд нийт багийн дүнгээр Хятад, ОХУ-ын сурагчид алтан медалийн болзол хангасан байна. Харин манай улсын тамирчин 11-р сургуулийн сурагч уг олимпиадаас хүрэл медалийн болзолыг хангасан билээ.

Тэгвэл өнөөдөр Азийн Физик ийн олимпиадад амжилт гаргасан баг тамирчдад медалийг нь гардуулан өглөө. Тодруулбал Монгол Улсын тамирчин, Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалиа гардан авлаа.

Олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн билээ.

Азийн Пауэрлиптингийн 9 удаагийн аварга Ц.Баярхүү Дэлхийн аварга боллоо
Азийн Пауэрлиптингийн 9 удаагийн аварга Ц.Баярхүү Дэлхийн аварга боллоо
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.