Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй. ҮХНӨ оруулахтай холбогдуулан гишүүд тойрогтоо ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын энэ долоо хоногийн ээлжит чуулганаар ҮХНӨ оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Тэгвэл ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойргуудад ажиллаж ҮХНӨ-ийн төслийн агуулгыг танилцуулан иргэдийн санал хүсэлтийг нэгтгэх юм.

Тодруулбал, Засгийн газраас боловсруулан өргөн барьсан хуулийн төсөлд парламентын гишүүдийн тоог 152 болгох, УИХ-ын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалт туссан бөгөөд улс төрийн намууд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж буй боловч гишүүдийн тоог 152 болгох асуудалд байр сууриа нэгтгээгүй байгаа юм.

Тиймээс ирэх долоо хоногт парламентад суудалтай гурван намын гишүүд тойргийн иргэд, сонгогчдод УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой агуулгад төвлөрч санал авч, нам дотроо ярилцан саналуудаа нэгтгэж УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж ирэхээр төлөвлөөд байна.

Дашрамд мэдээлэхэд, УИХ-ын гишүүд иргэд сонгогчидтой уулзах тул УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан ирэх долоо хоногт товлогдоогүй байна.

Н.Лувсанжав: Хүрээлэнг УИХ-ын дэргэд ажиллуулснаар хууль тогтоох үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах боломж нэмэгдэнэ
Н.Лувсанжав: Хүрээлэнг УИХ-ын дэргэд ажиллуулснаар хууль тогтоох үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах боломж нэмэгдэнэ
 
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.