Ирэх тавдугаар сарын 6, 7-нд Монголын "Steppe Arena" цэнгэлдэхэд ОХУ-ын олимп, дэлхийн аваргууд уран гулгалтын шоу, үзүүлэх тоглолтод хийнэ. Тоглолтод Олимпын аварга Камила Валиева, Марк Кондратюк, дэлхийн аварга Елизавета Туктамышева, 2022 оны олимпийн багийн төрлийн аварга, дэлхийн аварга Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов, олимпийн наадмын медальт Евгения Тарасова, Владимир Морозов, Европын аварга Александра Бойкова, Дмитрий Козловский, мөн Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян нар багтжээ.
Оросын уран гулгалтын оддын оролцох шоуг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо, ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.