Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголд үйлдвэрлэв“ үзэсгэлэн худалдаа Сөүл хотод зохион байгуулагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Мишээл экспо ХХК, БНСУ-н Дүндэмүн дүүрэгтэй хамтран Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдааг дөрөвдүгээр сарын 07-ноос 12-ныг дуустал Сөүл хотноо зохион байгуулж байна.

"Монголд үйлдвэрлэв 2023" үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой бөгөөд ноос ноолуур, оёдол гар урлал, гоо сайхан, хүнсний бараа бүтээгдэхүүн эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байгаа аж.

Уг арга хэмжээний хүрээнд БНСУ-н Дүндэмүн дүүргийн захиргаа болон тус дүүргийн жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх зах зээлд хамтран ажиллах зорилгоор бизнес уулзалтыг зохион байгуулсан юм.

Мөн цаашид Монголд үйлдвэрлэв үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Сөүл хотноо жилд 2 удаа зохион байгуулахаар боллоо.

Өнөөдөр 9 хэмийн дулаан байна
Өнөөдөр 9 хэмийн дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.