Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэх гэж байна.

Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, орон нутаг болон нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих, иргэд олон нийтийг худалдан авалтад уриалж, шууд борлуулалтыг нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг өсгөх зорилготой тус арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна.

Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна. Өнгөрсөн жил тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцон, түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлуулсан билээ. Ийнхүү 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчлэн, нэгдсэн дүнгээр нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан юм.

“Амар байна уу-2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах юм.

Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Шинэ зуун айл” худалдааны төвд болно.

Хэнтий аймагт туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун, 175 тн тэжээл олгоно
Хэнтий аймагт туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун, 175 тн тэжээл олгоно
 
Энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.