Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Ажиглалтанд нийт 1638 хүн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд


Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар ээлжит хэвлэлийн хурал хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Ковид-19 халдвараар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 7 сая 439 мянган хүн өвчилж, 417 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор өвчлөл    , нас баралт 4 мянга гаруй хүнээр нэмэгдсэн байна. Өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал хэлэхдээ шинэ төрлийн ковид-19 халдварын талаар олон шинэ зүйлтэй тулгарч байгаач цаашдаа ч суралцсаар байх хэрэгтэй байна гэв.

ОХУ-ын хувьд 24 цагийн дотор 8400 хүн шинээр өвчилсөн байна. Эрхүү хотод 182 хүнээр нэмэгдэж, нийт 3568 хүн халдвар авчээ.

Манай орны хувьд өчигдөр Нурсултан-175 зорчигч ирсэн 3 хүнийг ХӨСҮТ-д, 12 хүнийг цэргийн төв эмнэлэгт, үлдсэн хүнийг буудлуудад тусгаарласан. Ажиглалтанд 263 хүн шинээр орж, долоон хүн тусгаарлалтаас гарч гэрийн нөхцөлд ажиглалтанд байна. Нийт 1638 хүн байна.Тусгаарлах байранд 1-5 насны 38 хүүхэд, 18 жирэмсэн эмэгтэй, 65 архаг хууч өвчтэй хүн байна. Орон нутгийн чиглэлийн галт тэргэнд 11 эмч ажиллаж зорчигчдоос асуумж авч, ажиглалт хийснээс Ковид-19 илрээгүй.

Тайландын инфлюнсер хосууд хуучин байшингаа нүд гялбам шинэчилжээ
Тайландын инфлюнсер хосууд хуучин байшингаа нүд гялбам шинэчилжээ
 
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.