Тайландын инфлюнсер хосууд Бангкок хотод хуучин байшин худалдаж авсныхаа дараа буюу 2019 оны зургадугаар сарын 3-наас засварын ажлаа эхлүүлжээ. Тэд байшин шинэчлэгдэж буй үе шат бүрийн зургийг авч өөрсдийн сошиал хаягт нийтэлснээр 25000 дагагчтай болсон байна. Ингээд хосууд хуучин байшинг хэрхэн засварлаж, нүд гялбам болгон өөрчилснийг харцгаая.
инфлюнсер- сошиал нөлөөлөгч
Пийр болон түүний найз залуу Нонт нар сүүлийн 8 сарын хугацаанд Тайландын Бангкок дахь 1614 м.кв байшингаа тохижуулжээ.
Өдгөө Пирийн найз залуу Нонт Тайландын барилгын менежментийн "Official Space" компанид архитектор хийдэг байна.
Хосууд анх ахлах сургуульд танилцсанаасаа хойш 11 жил үерхэж байна.
Пийр 26 мянга гаруй дагагчтай "Аз жаргалтай Пийри" фэйсбүүк хуудсаараа дамжуулан амьдралын хэв маягийн блог хөтөлдөг юм.
Пийр “Найз залуу маань энэ байшингийн өнцөг булан бүрийг өөрөө зохион бүтээсэн” гэж бахархалтайгаар хэлжээ.
Пийр хэлэхдээ “Бид энэхүү үнэ цэнэтэй мөчүүдээ зураг болгон хадгалаж, нэг л өдөр хүүхдүүддээ үзүүлэх болно.” гэжээ.
Маш олон улс орон, хүмүүс, бизнессүүд Ковид-19 цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үед бид сайхан дурсамж, гоё мэдрэмжүүд авчрах зүйлс дээр илүү төвлөрөхийг хүсч байна гэж хосууд хэлсэн байна.