Өнөөдөр Япон улс руу Токио-УБ-ын тусгай үүргийн нислэг хийнэ. Япон улс руу дөрөвдүгээр сарын 8-наас хойш нислэг үйлдээгүй. Японд сурдаг оюутнуудын хичээл амарсан, санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон учраас татан авах шаардлагатай. Тус улсаас 1400 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ.
Зургаадугаар сард хийх тусгай үүргийн төлөвлөгөөт нислэгийн хуваарь:
-Энэтхэг– 06.12-ны Баасан гараг. Тус улсад сурч буй 230 гаруй ламхай нарыг авна. Мөн уг онгоцоор 13 иргэнээ Лаос улсаас авчрах юм.
-Сөүл /транзит/ – 06.17-ны Лхагва гараг
-Сөүл – 06.18-ны Пүрэв гараг. БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ өгсөн 2000 гаруй хүн байна. Уг шууд нислэгт визний хугацаа нь хэтрээд саатуулагдсан иргэдээс хамруулна.
-Франкфурт – 06.19-ний Баасан гараг. Энэ нислэгээр Европт гацсан иргэдээ ХБНГУ-ын Франкфуртээс татан авна. Өмнө нь тавдугаар сарын 3-нд авч байсан нь нэлээн үр дүнтэй арга байлаа. Инчеоноос 10 гаруй улсаас транзитаар зорчигч байсан бол Франкфуртээс Европт байгаа бүхий л улсаас авах боломжтой байна.