Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Орон нутаг руу шилжсэн ААН-үүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 59 секунд

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнөөдөр зохион байгууллаа. Чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, дэд сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар уг чуулганд оролцсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд иргэдийг нийслэлээс хөөх бус харин орон нутагт очиж амьдрах орчин, санхүү, татварын боломжуудыг нь бүрдүүлээд урьж ирүүлэх нь чухал. Хөдөө амьдрах сэдэл төрүүлэх, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд Засгийн газар анхаарах, иргэд төдийгүй төрийн байгууллагууд ч хөдөөгийн талаарх хандлагаа өөрчлөх шаардлагатайг тэрбээр тэмдэглээд сүүлийн үед орон нутаг руу шилжиж бизнес эрхэлж, ажиллаж, амьдарч буй гэр бүлийн тоо нэмэгдэх болсонд олзуурхаж байгаа.

Өнөөдрийн байдлаар манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, нийт автомашины 84 хувь нь төвлөрч байна.

Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна. Тиймээс аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг цаашид орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал хөшүүрэг болжээ.

Улсынхаа нийслэлд хүн амын хэт бөөгнөрөл бий болсон нь эрх зүйн талаасаа Үндсэн хуулийн зарим зүйл, заалтаас шууд хамаарч байгаа аж. Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ, Монгол Улс нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэсэн байдаг нь төрийн байгууллагуудыг нийслэлээс гаргах боломжийг хааж байгаа учих үүнийг засахын төлөө Засгийн газар иргэдээсээ дэмжлэг авч, манлайлж ажиллана.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, төрийн бодлогоор бодитой дэмжих төлөвлөлтийг Засгийн газар хэрэгжүүлэх гэж байгаа" гэв.

Тухайлбал, төвлөрлийг сааруулж, аймгууд хүн амаа өсгөх зорилтын хүрээнд томоохон суурьшлын бүсийн хүн амыг 20 хувь, аймгуудын хүн амыг 10 хувь нэмэгдүүлнэ. Шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон ажлын байр нэмэгдүүлбэл уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Орон нутагт шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно. Орон нутаг руу шилжсэн аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгоно. Дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх зэрэг боломжийг Засгийн газар хэрэгжүүлэхэд бэлэн болсон" гэв.

Б.Солонгоо: Иргэд төрийн байгууллагаас үйлчилгээ авахад хугацаа их алддаг асуудлыг хөндөж байна
Б.Солонгоо: Иргэд төрийн байгууллагаас үйлчилгээ авахад хугацаа их алддаг асуудлыг хөндөж байна
 
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.